Дорнод аймагт бизнес аялал, уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Дорнод аймагт бизнес аялал, уулзалт болно

Дорнод аймгийн ЗДТГ, Дорнод аймгийн  Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Үндэсний болон орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих долоо хоног” аяныг сар бүрийн сүүлийн долоо хоногт зохион байгуулдаг ажээ. Тэгвэл энэ удаа уг үйл ажиллагааг өргөтгөн бизнес аялал, бизнес мэдээлэл- сургалт, үзэсгэлэн худалдаа, бизнес уулзалт гэсэн дөрвөн үндсэн сэдвээр хийж байна юм байна. Уг аян өнгөрсөн баасан гаригт эхэлсэн бөгөөд энэ сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилэх гэнэ. Аяны гол зорилго нь бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг томоохон худалдан авагчидтай хамтран ажиллах, шинэ зээлийн орон зай бий болгоход оршиж байгаа ажээ. Энэ гуравдугаар сарын 26-нд “Оны шилдэг Үндэсний үйлдвэрлэгч-Дорнод гурил ХХК-ийн ажиллагаатай танилцах бизнес аялал хийх юм байна. Цаашлаад 30-нд үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг нээх ажээ.
                                                                                                                                     Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж