10 мянган тэмээн цуваа Геннист бүртгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

10 мянган тэмээн цуваа Геннист бүртгүүлнэ

“Алтан говийн тэмээн сүрэг ”ТББ-аас “Түүхийг хамтдаа бүтээцгээе” гэсэн уриан дор 10.000 тэмээн сүргийн  цуваат аяныг  2012 оны есдүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь Геннисийн  дээд амжилт тогтоож, геннисийн номонд бүртгүүлэх зорилготой гэнэ. Арван мянган тэмээн сүргийн цуваат аялал  чиглэлээр гиннесийн номонд бүртгүүлсэн тохиолдол байхгүй бөгөөд манайх  анх удаа бүртгүүлэхээр болоод байгаа юм байна. Уг аялалыг үзэж сонирхох хүсэлтэй арав гаруй мянган жуулчин гаднаас ирэх боломжтой бөгөөд энэ аялалын талаар дэлхийн алдартай телевизүүдээр реклам нь цацагдах юм байна. Жнь: CNN, BBC, National geographic, Discover зэрэг сувгаар цацагдах ажээ. Тиймээс эхний ээлжинд реклам сурталчилгааныхаа ажлыг эхлүүлж байгаа бөгөөд говийн аймгуудад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад хандаж уг аяныг дэмжиж оролцохыг уриалж  байгаа юм . Тус аялалыг үзэж сонирхохоор ирсэн жуулчдыг бүхий л талаар татах цогц арга хэмжээ зохион байгуулна. “10000 тэмээн цуваа” аялал жуулчлалын ажлыг манай орны эдийн засагт өндөр үр өгөөжтэй болно хэмээн үзэж байгаа ба зөвхөн дэлхийн дээд амжилт тогтоох төдийгүй  өөрийн орныхоо өв уламжлалыг дэлхий дахинаа сурталчлахад чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэж байгаа хэмээн зохион байгуулагчид хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгдлээ.    

                                                                                                                           Э.Саруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж