Цагдаагийн ар гэрийнхэн хурал зарлав

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ар гэрийнхэн хурал зарлав

Цагдаагийн ар гэрийн холбооноос “Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд маргааш 11.00 цагаас хэвлэлийн бага хурал зарлалаа. 2008 оны долдугаар сарын 1-нд хүний амь нас үрэгдсэнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал энэ сарын 28-нд болно. Түүнтэй холбогдуулан  Цагдаагийн ар гэрийн холбооныхон хэвлэлийн бага хурал хийлгэхээр зарлалаа.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж