“М-Oil”нефть импортын гуравдагч гарцыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

“М-Oil”нефть импортын гуравдагч гарцыг нээлээ

Европын холбоо 1990-ээд оны сүүлчээр Евро-3, 2000 оны дундуураас Евро-4 стандартад шилжиж байсан түүхтэй. Евро стандартад шилжихэд нефть үйлдвэрлэгч компаниуд засгийн газартайгаа хамтран ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, техник технологийн иж бүрэн шинэчлэлт шаарддаг юм байна.

“М Ойл” групп нь ард иргэд, аж ахуй нэгжийн нефть бүтээгдэхүүний хэрэгцээг тасалдалгүй хангаж, ажиллах зорилгынхоо хүрээнд “Роснефть” компаниас нефтийн бүтээгдэхүүн импортлодог төдийгүй 2010 оны зун ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд, ОХУ-ын Газпром компанитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Монгол Улсад орж ирэх нефть хангалтын эх үүсвэрийг нэмж байсан. Гэсэн хэдий ч нефть компаниудын эх үүсвэр ганц ОХУ-аас байгаа нь Монгол улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүн хомсдох эрсдэл дагуулж байдаг.

Энэ байдлыг харгалзан үзэж “М Ойл” групп нь Солонгос улсын №1 SK Energy групптэй хамтарч, Монголд анх удаа Солонгосоос нефтийн бүтээгдэхүүний импортлож, нефт импортын гуравдагч гарцыг нээлээ. Зах зээлд нийлүүлэгдэх Евро-4 стандартын АИ92 нь найрлагандаа хар тугалага бага агуулсан тул утаа харьцангуй бага ялгаруулдаг байгаль орчинд ээлтэй тул Улаанбаатар хотын утааг багасгахад багагүй нөлөөтэй.

Евро-4 стандартын АИ92 нь олон улсын стандартын шаардлага хангасан тул сүүлийн үеийн шатахууны чанарыг, голдог автомашинуудын хэрэгцээнд тохирч, хөдөлгүүрийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлсөнөөр хэрэглээг уртасгаж, автомашины бензин зарцуулалтыг багасгадаг тул эдийн засгийн хувьд ч ашигтай юм. Ийнхүү Монгол улс олон улсын стандартад нийцсэн шатахуун импортох болсон нь бахархууштай.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж