Сурвалжилсан газруудынхаа онцлогийг бичсэн, тухайн газар нутагт чухам юу болоод хүмүүс хэрхэн дайны цаг үеийг амь өрсөн даван туулах гэж хичээж байгааг, хүүхэд эмэгтэйчүүд хамгийн эмзэг давхаргад байдгийг, хүүхдүүд амиа хамгаалахын тулд аргагүйн эрхэнд зэвсэг барин хүн хорооэ байгаа гээд л бидний мэдэхгүй олон зүйлсийн өгүүлсэн ном.
Тнанзани-с Кениягаар дамжин Энэтхэг орохын тулд Энэтхэгийн элчин сайдын яаманд мэдүүлгээ өгөхөөр очоод гадаа нь байсан долларын ченжид хулхидуулсан байгаам. Гаднах ганц нэг дэвсгэрт л жинхэнэ мөнгөн тэмдэгт, доторхи нь сонингийн цаасыг дуурайлган хайчлаад хуйлчихсан байсан гэж байгаам хэхэ. Сольж байх явцад ченж банди их олон удаа түүнийгээ чанга дуугаар тоолоод л байсан гэж байгаам, тэгж хурдаг гарамгай тоолох тоолонд нь мань хүн толгой дохиод л мундагийг нь гайхаад л зогсож байсан гэж байгаам. Өчнөөн олон дахин тоолж байснаа түүнд өгөнгүүт хаа нэгтээгээс цагдаа зугтаарай гэж хашгирах сонсогдоод л ченжүүд алга болцгоосон гэсэн. Юм ч бодолгүй элчин рүү ороод өнөөх солиулсан мөнгөө өгөхөөр гаргаж ирээд л тоолсон чинь тэр нь сонингийн цаас байсан гэсэн. Бас солиулах гээд очиход ганцхан бацаан байснаа мөнгө тоолж байхад хаанаас ч юм бүү мэд нэлээд олон хүн тэр 2-ыг тойроод зогсчихсон байсан гэсэн.
Яг энэ хэсгийг уншаад би тээр жилийн нэг явдлыг эргэн дурслаа шд. Яасан гэхээр өмнө нь бичиж байсан ч магадгүй. Би нь тэгж хуурамч мөнгө энэ тэрээр хулхидуулаагүй л дээ. Гэхдээ энэ хүнтэй их адил явдалтай учирч байсан юм. 8 шарга дээр очоод иенээ солиулах гээд нэг л хүнтэй тохироод бид иеэнээ өгчихөөд төгрөгөө тоолж байх хооронд хэсэг хүмүүс биднийг бүччихсэн цуг тоололцоод л зогсож байсан шд. Бас их аймаар нь эхлээд уг ченж тоолчихоод надад өглөө, би юу ч анзаарсангүй аваад л тоолж гарлаа. Тэгсэн арван мянгат тоолоод явж байсан чинь сүүл хэсэгтээ таван мянгат гараад ирж байна аа. Тэгснээ тэр таван мянгатаа яг л арван мянгат шигээ л нэг нэгээр нь тоог нь арваар нэмээд тоолоод байж уу? Уг нь бол би тоолж байгаа шд. Тэгсэн ченжүүд цуг тоолоод яваад байсан юм. Өө харин би тэр ченжүүдтэй хоолой нийлүүлчихсэн таван мянгатуудыг нэг нэгээр нь тооцоод нэмээд тоолоод зогсож байсан. Уг нь бол 2 таван мянгат нийлж байж арван мянгаттай дүйцнэ шүү дээ. Аз дайрсан шүү. Би тэрхэн үед ухаан ороод нэг л биш байгааг мэдээд шууд боодолтой төгрөгөө өгөөд иенээ бараг шүүрч авснаа ерөөсөө солиулахаа болилоо, та нар хулхидах гэж байна шдээ гээд цуг явсан 2 японоо дагуулаад тэндээс холдсон чинь ямар ч ченж биш мөртлөө биднийг тойроод зогссон хүмүүс дундаас нэг навсайсан хувцастай өвгөн намайг элдэв муухайгаар минь дуудаж билээ. Гадны хүн дагасан "я…." л гэнэ, юу юу ч гэв ээ бүү мэд. Би ч бушуухан шиг холдсон. Тэрнээс хойш дахиж 8 шарга зүглээгүй. Тувт хуучнаар бол Ард кино театр доторхи валютын цэг дээр очиж солиулдаг болж билээ.
Зэвүүн байгаа биз? Тэгж башир аргаар мөнгө олох гэдэг хүмүүс. Юм болдог л байх юм байх даа…