ГХ-ны сайд Женевт ажлын айлчлал хийж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

ГХ-ны сайд Женевт ажлын айлчлал хийж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 25-28-ны өдрүүдэд НҮБ-ын Женев дэх төвд ажлын айлчлал хийж байна. Тэрбээр өнөөдөр “Euronews” телевизэд ярилцлага өгөх бөгөөд улмаар Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Паскаль Лами, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Нави Пиллай, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын дарга проф. Клаус Швабтай тус тус уулзана.

Мөн Женев дэх Байнгын төлөөлөгчийн газар, ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон НҮБ, олон улсын байгууллагад ажиллаж буй монголчууд, Швейцарьт оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзана.

Айлчлалын хоёр дахь өдөр Зэвсэг хураах бага хурлын чуулганд оролцож, үг хэлнэ. Тус бага хурлыг 1979 онд зэвсэг хураах сэдвээр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхдугаар тусгай чуулганы шийдвэрээр байгуулсан ба зэвсэг хураах асуудлаар олон талт хэлэлцээ хийх зориулалттай цорын ганц чуулга уулзалт юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж