“Үйлчилгээгээ танилцуулах өдөрлөг” зохиов

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

“Үйлчилгээгээ танилцуулах өдөрлөг” зохиов

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан Улиастайн эцсийн буудлын барилга ашиглалтанд ороод удаагүй байна. Тээвэрчдийн амарч тухлах цайны газар, бие засах газар болон диспетчирийн бүртгэл бүхий тус байрыг “Автобус-3” компани хариуцан ашиглаж байгаа ажээ.

БЗД-ийн 23 дугаар хороонд буюу Улиастайн автобусны эцсийн буудал дээр их багтаамжийн автобусаар үйлчилгээ эрхлэгч “Автобус-3”, “Эмсид” ХХК, таксины болон бага багтаамжийн автобусаар үйлчилгээ эрхлэгч “Алтан цөгц трейд” ХХК хамтран энэ сарын 24-нд “Үйлчилгээгээ танилцуулах өдөрлөг” зохион байгуулсан байна. Өдөрлөгт урлагийн тоглолт үзүүлсний дотор нийтийн тээврийн кондуктор болон зорчигчдын дундах харилцааг хөгжилтэйгээр харуулсан шог зохиомжийг “Автобус-3”-ын ажилтнууд найруулан тоглосон байна.                      

             Д.Жаргалсүрэн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж