
Шалгалтын дөрвөн ажлын хэсэг байгуулагдсан ба хамгийн олон оюутантай сургуулиудаас эхлэн шалгаж байна. Шалгалтын явцад оюутнууд тэтгэлгийн 70 мянгын талаар мэдлэг багатайгаас гадна сургуулиуд төлбөрийн дутуу мөнгөнд шууд суутган авах, дараа жилийн сургалтын төлбөр рүү шилжүүлэх, зориуд тараасан формын хувцасны мөнгөнд шууд суутгаж авах зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Сургуулиудын гаргасан зөрчлийг газар дээр нь таслан зогсоож байгаа ажээ.
Ажлын хэсгүүд нэгдсэн дүн мэдээгээ ирэх дөрөвдүгээр сарын 1-нд танилцуулахаар болжээ.
Д.Жаргалсүрэн