Дуучин Ашер кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Дуучин Ашер кинонд тоглоно

Дуучин Ашер боксчин Роберто Дюараны тухай “Hands of Stone” кинонд тоглох болсон тухай РИА Новости мэдээллээ.

Дуучин энэ кинонд америк боксчин Шугар Рэй Леонардын дүрийг бүтээж байгаа бөгөөд өдөр бүр гүйж, боксын бэлтгэл хийж байгаа гэнэ. Ашер мөн энэ онд гаргах “The Shanertance” нэртэй шинэ цомгийн ажлаа орхиогүй аж. Тэрээр киноны хажуугаар өөрийн долоо дахь цомгийн дуугаа бичүүлсээр байгаа юм.

Киноны найруулагчаар Жонатан Якубович ажиллаж, дүрүүдэл жүжигчин Роберто Де Ниро болон Гарсия Бернал нар тоглож байгаа гэнэ. Кино боксчин Роберто Дюраны спортын амжилт болон хувийн амьдралын талаар өгүүлэх юм. Түүний боксчин Шугар Рэй Леонардтай хийсэн тулаануудыг кинонд харуулж байгаа бөгөөд Ашер өөрийгөө нэлээн “эвгүй дүр” бүтээж байгаа гэж хэлжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж