Worley Parsons Цагаан суваргын төслийг гүйцэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Worley Parsons Цагаан суваргын төслийг гүйцэтгэнэ

Австралийн технологийн томоохон компани болох Ворли Парсонс /Worley Parsons/ Цагаансуваргын зэс молибден боловсруулах үйлдвэрийг барих ажлыг гүйцэтгэх болсноо зарлалаа. МАК-ийн захиалгаар хийх уг төслөөс ойролцоогоор 67 сая америк долларын ашиг олно гэсэн төсөөлөлтэй байгаа аж. Цагаансуваргад жилд 14.6 сая тонн зэс молибден боловруулах үйлдвэр барихаас гадна 280 километр цахилгаан шугам татахаар төлөвлөжээ. “Бид Улаанбаатар хотод саяхан оффисоо нээлээ.

Ингэснээр Worley Parsons Монголд урт хугацаагаар итгэлтэйгээр ажиллах боломж бүрдсэн төдийгүй Монголын уул уурхайн болон эрчим хүчний салбарын хөгжилд томоохон тоглогч болох хаалга нээгдэж байна” хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Жон Грилл өнгөрсөн баасан гаригт хийсэн мэдэгдлийнхээ үеэр хэлсэн юм.
 
О.Цэцэг

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж