Уилл Смитийн ”канар бялзуухай”

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Уилл Смитийн ”канар бялзуухай”


Холливудын жүжигчин Уилл Смит, Жада Пинкет нарын 11 настай охин үсээрээ тоглож эхэлжээ. Охин “Whip My Hair” цомог Америкт хит болсны дараа үсээ эхлээд саарал, дараа нь ногооноор будсан юм. Түүний ах Жаден Хонконгийн нэрт жүжигчин Жеки Чантай хамтран “Карате кид” кинонд тоглож, аав, ээж шигээ чадварлаг жүжигчин болохоо  харуулсан бол этгээд хачин стилиэр үргэлж гайхашруулдаг охин загварын мэдрэмжээр ахынхаа урьд гишгэх бололтой. Виллоц Смит саяхан ногоон үсээ шараар будуулж "канар бялзуухай" шиг болсныг харсан хүмүүс Yellow Smith хэмээн өхөөрдөх болсон гэнэ. Түүнийг маргааш ямар үстэй босч ирэхийг бурхан л мэдэх байх даа.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж