Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

“Авьяаслаг Британичууд” нэвтрүүлгийн шүүгч Саймон Коулын Лондон дахь гэрт өнгөрсөн бямба гаригийн орой нэгэн бүсгүй цонхыг нь хагалан орж, орон дээр нь хэвтэж байсан гэнэ. Саймон Коул тэр үед зурагт үзэж байжээ. Хамгаалагчийн нүдийг хариулж, тоосгоор зэвсэглэсэн бүсгүй Саймоны тансаг харш дотор сэлгүүцэн, орон дээр нь хэвтэж, угаалгын өрөөнд нь орсон аж. Гэрт нь танихгүй бүсгүй байхыг харсан Саймон үхтэлээ айжээ. Энэ бүхэн яг л аймшгийн кинонд гардаг шиг аймаар мэдрэмж гэж Саймон ярьжээ. Тэрбээр танихгүй бүсгүйг хараад цочирдсон ч биеэ барьж, нөхцөл байдлыг эерэгээр харахыг хичээсэн аж.  Саймоны тансаг харшид нэвтэрсэн урилгагүй зочныг цагдаа нар баривчлан байцааж байгаа гэнэ. 29 настай тэр танихгүй бүсгүй Саймоны хартай шүтэн бишрэгчдийнх нь нэг байж магадгүй гэж найзууд нь ярьжээ. Гэнэтийн айлчлалд цочирдсон Саймон хамгаалалтаа чангатгахаар болсон гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж