Францийн Ерөнхийлөгч Николя Саркозийн хөрөнгө 2,7 сая еврогоор үнэлэгдсэн талаар ИТАР-ТАСС мэдээлэв.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн орлогыг бичсэнээр Николя Саркози HSBC банкинд 56 мянган еврогийн хадгаламжийн данстай гэнэ. Энэ банкинд Саркози итгэдэг бөгөөд өөрийн үндсэн хадгаламж болох 2,3 сая еврогийн даатгалын гэрээтэй юм. Түүнчлэн Neuflize OBC хувийн банкинд Саркози 277 мянган еврогийн хадгаламжаа даатгуулсан гэрээтэй гэнэ.
Николя Саркози ямар ч үл хөдлөх хөрөнгө болон үнэт цаасгүй аж. Мөн нэг ч машингүй гэнэ. 2007 онд ерөнхийлөгч болохоосоо өмнө Austin mini машинтай байсан Саркози сүүлийн таван жилд үнэт эдлэл болон урлагийн бүтээлүүд цуглуулах дуртай болсон байна. Түүний үнэт цуглуулга 100 мянган еврогоор үнэлэгдэж байгаа юм.
Н.Тунгалаг