Бирмийн тэмцэгч кампанит ажлаа зогсоов

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Бирмийн тэмцэгч кампанит ажлаа зогсоов

Бирмийн сөрөг хүчний лидер Аунг Сан Су Кий эрүүл мэндийн байдлаас болж парламентын сонгуулийн өмнөх кампанит ажлаа зогсоожээ. Бирмийн ардчиллын төлөө тэмцэгч бүсгүй хэт ядарснаас болж цусны даралт нь буурсан талаар ойрынх нь хүн мэдэгджээ. Бирмийн парламентын сонгууль ирэх долоо хоногт болох бөгөөд Аунг Сан Суу Кийг парламентад сонгогдоно гэдэгт түүнийг дэмжигчид итгэлтэй байна. Гэвч тэмцэгч бүсгүй эрүүл мэнд нь сонгуулийн кампанит ажил эхлэх үеэс муудаж эхэлсэн аж. Эмч нар түүнийг амрахыг зөвлөсөн гэнэ.  Ажиглагчдын бичиж буйгаар Аунг Сан Су Кийн эрүүл мэнд дордсон нь шахуу цагийн хуваарь, сонгогчидтой уулзахаар машинаар, завиар олон цаг халуун наранд явсантай шууд холбоотой аж. Бирмийн  ардчиллын төлөө тэмцэгч Аунг Сан Су Кий сонгуулийн кампанит ажлаа зогсоосон нь түүнтэй гар барьж, ойроос харахаар хүлээж байсан олон мянган дэмжигчдийн урмыг хугалж, өөрөө ч сэтгэлээр унахад хүргэж байгаа гэнэ. 1990 онд Бирмийн цэргийнхэн Аунг Сан Су Кийн Ардчиллын төлөөх үндэсний лиг намын ялалтыг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж