“Амжилтын төлөө хамтдаа” оюутнуудыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

“Амжилтын төлөө хамтдаа” оюутнуудыг дэмжив

“Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн сургууль, “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллага хамтран багш, оюутны хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Хурал өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 23-нд “Отгонтэнгэр” их сургууль дээр амжилттай болж өнгөрлөө.  ОТИС-ийн ХЗС-ийн багш-оюутны хамтарсан эрдэм шинжилгээний “Эрх зүйн шинэтгэл: Өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдвийн нийт 18 илтгэл ирснээс хоёрдугаар шатанд есөн илтгэлийг хэлэлцэж, шилдэг илтгэлийг шалгарууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлын тэргүүн байрт бизнесийн эрх зүйн дөрөвдүгээр ангийн оюутан Б.Уранзаяа “Форфайтингийн гэрээний онол, практикийн асуудал” сэдэвт илтгэлээр орсон бол тэргүүн байр, Бизнесийн эрх зүйн хоёрдугаар ангийн оюутан Д.Амарбаясгалан, А.Өлзийбуян нар “E voting системийн ашиглан сонгууль явуулах нь” сэдэвт илтгэлээр,  дэд байрт Бизнесийн эрх зүйн нэгдүгээр ангийн оюутан Б.Мөнхзаяа “Цэргийн жинхэнэ алба төрийн алба болох нь” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа. Шагналыг “Ажилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагын тэргүүн, Гавьяат тамирчин Б.Наранбаатар гардуулав.

Уг эрдэм шинжилгээний хурлын онцлог нь дээрх илтгэлүүдийг багш, оюутан хамтран бичсэнээрээ онцлог бөгөөд энэхүү хурлын зорилго нь багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдний эрдэм шинжилгээ судалгааны ажлын арга зүй, чадварыг нэмэгдүүлэх, судалгааны ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, цаашид эрдэмжсэн судлаач багш, оюутны бүрэлдэхүүнийг бий болгоход оршисон байна. Харин эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр тус сургуулийн дэд захирал ХЗШУ-ны доктор, профессор Л.Баасан, Хууль зүйн сургуулийн захирал проф Ц.Алтанцэцэг, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ын тэргүүн, Гавьяат тамирчин Б.Наранбаатар нар ажилласан бөгөөд арга хэмжээг “Амжилтын төлөө хамтдаа” ТББ санхүүжүүлэн, хамтран зохион байгуулсан байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж