Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулан явуулдаг аймгийн төр, төсвийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зохиогддог спортын тэмцээн тав дахь жилдээ амжилттай болж, өндөрлөжээ. Засаг даргын цомын төлөөх тэмцээнд 43 байгууллагын 17 багийн 200 гаруй тамирчин спортын таван төрлөөр ур чадвар, авхаалж самбаагаа сорьсон байна. Гар бөмбөгийн холимог тоглолтонд аймгийн ЗДТГ, Төмөр зам, 0243-р анги эхний байруудыг эзэллээ. Сагсан бөмбөгийн эрэгтэй тэргүүн байрыг 0101-р анги, эмэгтэй тэргүүн байрыг Төмөр замын баг, ширээний теннисний эхний байрыг эрэгтэйчүүдээс “Сэлэнгэ энерго” баг, эмэгтэй эхний байрт Татвар, Нийгмийн даатгалын хэлтсийн баг тус тус шалгарсан байна.
                                                                                                                                Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж