Чили улсын төв хэсгээр өнөөдөр 7,2 магнитудын хүчтэй газар хөдлалт болсон тухай ИТАР-ТАСС бичлээ.
Газар хөдлөлтийн төв нь Тальк хотоос баруун хойш 32 км зайтай байсан гэж АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ. Байшин барилга нурж, хүний амь үрэгдээгүй байна. Чилийн засаг захиргаанаас газар хөдлөлтийн дараа цунамигийн аюул болохгүй гэж мэдэгдсэн бөгөөд эрэг хавийн дүүргүүдийн хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хойшлуулсан байна. Хүмүүсийг тайван байж, гэртээ харихыг зөвлөж байгаа юм.
Ням гаригт мөн Конститусьон хотоос 94 км зайтай нутагт 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. Энэ газар хөдлөлтийн дараа Чилийн төв хэсгээр газар хөдлөнө гэж АНУ-ын Геологийн албанаас анхааруулсан ажээ.
Н.Тунгалаг