Сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжинэ

АНУ-ын Ваёминг мужийн “IV-H” байгууллага болон Монголын “IV-H” байгууллага хамтран АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөрийг хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болсон байна. Энэхүү сурагч солилцооны хөтөлбөр ирэх зургаадугаар сарын 21-нээс долоодугаар сарын 18 хүртэл үргэлжлэх аж.

Тус хөтөлбөрт Америкийн талаас 15-17 насны 28 сурагч, Монголын талаас 15-19 насны 28 өсвөр үеийнхэн оролцоно. Монголын талаас оролцох 28 хүүхдийг Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай зэрэг аймгаас сонгох юм байна. Хөтөлбөрийн хүрээнд усны бохирдол, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, газрын нөхөн сэргээлт зэрэг байгаль орчны нийтлэг асуудлуудтай танилцах, бусад орны соёл заншлаас суралцах, дэлхийд тулгараад байгаа байгаль орчны тулгамдсан асуудлыг зөвөөр ойлгох боломжийг өсвөр үеийнхэнд олгох зорилготой аж.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж