УИХ-ын даргад ажлаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргад ажлаа танилцуулав

Агаарын бохирдолтой тэмцэх үүрэг хүлээсэн ажлын хэсгийнхэн өнөөдөр УИХ-ын даргад ажлаа танилцууллаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэрүүдийг тооцож гарган утаанд агуулагдах хорт бодисын хэмжээг бууруулах тал дээр ажиллах ёстой байгааг ажлын хэсгээс тодорхойлжээ.
Бохирдлын гол эх үүсвэрүүдэд 169 мянга орчим гэр хорооллын айл өрхийн хэрэглэж буй зуух, нийслэлийн гурван цахилгаан станц, 140 орчим мянган авто тээврийн хэрэгсэл, 1.4 мянган бага болон дунд оврын нам даралтын уурын зуух, бусад эх үүсвэр орж байна.
Агаарын бохидлын улмаас хүн амын дунд амьсгалын замын эмгэг түгээмэл тохиолддог бөгөөд ялангуяа хүүхэд өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс илүү өртдөг байна. Мөн хүүхдийн бие махбодийн өсөлтөнд сөргөөр нөлөөлж , дархлалын түвшинг бууруулж байгааг тогтоожээ. Бохирдуулагчийн эх үүсвэрүүд өнөө мөрдөгдөж байгаа Монгол улсын стандартаас 1.35-3.65 дахин их байна. Манай улсад жилд дунджаар 90,7 мянган хүн амьсгалын замын өвчнөөр өвчилж, үүнээс гарах эмчилгээнд зориулж 4.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Ажлын хэсэг УИХ-ийн 46-р тогтоолын биелэлтийг хангах чиглэлээр уулзалт ярилцлага зохион байгуулж, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрт санал бодлоо тусгаж, холбогдох газрын ажилтанууд, эрдэмтэн судлаачидтай уулзан санал дүгнэлт боловсруулсан байна. УИХ-ын дарга ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаад “сайн” дүн тавьсан бөгөөд ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсгийг бусад ажлын хэсгүүдээс илүү амжилттай сайн ажиллах боломж байгаа талаар онцолсон юм.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж