“Таны сургаар архины мухлагаа лацадсан шүү”

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

“Таны сургаар архины мухлагаа лацадсан шүү”

Хөдөө аймгууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн архигүй хөтөлбөрийг дэмжиж иргэд сархад хүртэхээ багасгасан байна. Гэхдээ бас “но” ч байгаа бололтой. УИХ-ын даргыг Ховд аймгийн Мөнххайрхан суманд очиход архи зардаг 13 цэгийг зургаа болгон цөөлж, гашуун идээ хүртдэг хүн нүдний гэм болсон сайн тал байгааг дуулгасан юм. Гэтэл иргэд “Д.Дэмбэрэл дарга аа, таныг ирэх сургаар өчигдөр орой архины мухлагуудыг лацадсан шүү. Та энд байгаад байвал архигүй сайхан л байна” гэцгээсэн нь сайны цаана саар байгааг бас харуулаатхав.

                                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж