Цагдаа нар Абделькадер Мераг халдлага үйлдсэн хэрэгт оролцсон гэж үзэж байгаа юм. Прокурорын мэдэгдсэнээр Абделькадер Мераг буруутгах хангалттай баримт байгаа гэнэ. Түүний машинаас тэсрэх бөмбөг олдсон ч Абделькар өөрийгөө халдлагад оролцоогүй гэж мэдүүлж байгаа аж.
Мөрдөн байцаагчид Абделькадер 2007 онд Иракийн жихадист дайчидтай холбоотой байсан үгүйг тодруулахаар ажиллаж байна. Анхан шатны мөрдөн байцаалтын үеэр Абделькар дүүгээрээ бахархаж буйгаа хэлжээ.
Мохаммед Мераг гэртээ байхад нь цагдаа нар болон тусгай ангийнхан 32 цагийн турш бүсэлсэн ажээ. Тэрээр бүслэлтээс зугтах гэж оролдон, цагдаа нар руу гал нээсний улмаас алагдсан юм. Түүний биеэс 20 гаруй сумны шарх олджээ.