Буриадын Ерөнхийлөгчийн тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Буриадын Ерөнхийлөгчийн тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ

Буриад улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан тус улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХVII удаагийн олон улсын тэмцээний эхний өдөр 55, 74, 84 кг-ийн жингийн барилдаан болж, Монголын тамирчдаас Б.Анхбаяр мөнгө, Э.Бэхбаяр, Б.Номин, П.Өсөхбаатар нар хүрэл медаль хүртжээ.

Энэ жил дан эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр явагдаж байгаа  тус тэмцээнд ОХУ-ын бүрэлдэхүүний бүгд найрамдах улс, муж, хязгаарын бөхчүүд болон АНУ, Беларусь, БНХАУ, Казакстан, Киргизстан, Монгол, Тажикистан улсын бөхчүүд оролцож байна гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Эрэгтэй

55 кг        1. Базар Жалпасов /ОХУ/
                2. Омак Сюрюн /ОХУ/
                3. Эрдэнэбатын Бэхбаяр /“Ирээдүй” цогцолбор сургууль/
                3. Батболдын Номин /“Гацуурт-Олимп” сургууль/

66 кг 
       1. Базар Базаргуриев /Киргиз, ДАШТ-ний хүрэл медальт, азийн аварга/
                2. Батчулууны Анхбаяр /“Сүлд” спорт хороо/
                3. Надырбек Хизриев /ОХУ/
                3. Александр Лапшин /ОХУ/

84 кг        1. Альберт Саритов /ОХУ, ДАШТ-ний хүрэл медальт/
                2. Сослан Гациев /ОХУ/
                3. Пүрвээгийн Өсөхбаатар /“Алдар” спорт хороо/
                3. Александр Зеленков /ОХУ/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж