Баруун аймгуудад малын үнэ өндөр байна | News.MN

Баруун аймгуудад малын үнэ өндөр байна

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Баруун аймгуудад малын үнэ өндөр байна

Нийслэлд махны үнэ өсч, нөөцийн махны үнийг нэмсний буруутан нь дан ганц ченжүүд биш ажээ. Ховд, Баян-Өлгий аймагт УИХ-ын даргыг дагалдан ажиллах үед орон нутагт махны үнэ ямар байгааг сонирхлоо. Ховд аймгийн Цэцэг суманд нэг кг хонины мах 5000 төгрөг байна. Харин тэндээс 45 км зайтай Мөст суманд 2800 төгрөгийн үнэтэй байгааг нутгийн иргэн хэлж байв. Хамгийн хямдаар махаа борлуулж буй сум Мөст байсан юм.

Баян-Өлгий аймагт нэг кг хонины мах мөн л 5000 төгрөг байгааг аймгийн Засаг дарга С.Хавал хэлэв. Баян-Өлгий аймгийн иргэдийн идэшний гол мал адууны үнэ нэг сая төгрөг дөхсөн бол Наурызын баярын үеэр эм хонь 150 мянга, эр хонь 200 мянган төгрөг шүргэжээ. Үхэр 700-800 мянга, тэмээ 600-700 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа юм байна. 

Мал, мах үнэд орсон нь хэд хэдэн шалтгаантай. Оюутны сургалтын төлбөрт Хүний хөгжлийн сангаас 500 мянган төгрөг, мөн сар бүр тэтгэмж маягаар 70 мянган төгрөг өгдөг болсноор малчид малаа борлуулж хүүхдийнхээ сургалтын төлбөрт зарцуулдаг нь багасчээ. Мөн сар бүр иргэн болгонд 21 мянган төгрөг өгч буй нь малаа заралгүй өрхийнхөө гурил, будааны хэрэгцээг хангах бололцоог олгосон байна. Хоёр жилийн өмнө болсон зуднаар малаа ихээр хорогдуулсан малчид таваарын малаа нөхөх зорилгоор мал худалдах нь багасчээ. Эдгээр шалтгаанаар мал, мах ховордож, дээр нь холын аймгаас мах тээвэрлэсэн шатахууны үнийг нэмэхээр нийслэлд ирж буй махны үнэ өсөх гол шалтгаан болжээ.

Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-03-26 202.131.226.98

Dahin zud bolbol bi malchdad shirheg shudenz ch uguhgui

Avatar

Зочин 2012-03-26 202.170.71.82

2012.04.01 ees exlen buh mashinii une hyamdarahnee
uchir n zax deer ch ter zogsooluud deer ch ter ezengui baahan mashin l uldej bn ediin xavriin hyamraltai zeregtsej mashin unah gedeg hun barag bhgui bnaaa
xuurxii chenj nar baahan mashin oruulaad irtsen ter n zaragdahaasaa ungurluuduu ywj bsan mashin bol burch suraggui bolnoo gej bn lee

Avatar

Зочин 2012-03-26 202.170.71.82

2012.04.01 ees exlen buh mashinii une hyamdarahnee
uchir n zax deer ch ter zogsooluud deer ch ter ezengui baahan mashin l uldej bn ediin xavriin hyamraltai zeregtsej mashin unah gedeg hun barag bhgui bnaaa
xuurxii chenj nar baahan mashin oruulaad irtsen ter n zaragdahaasaa ungurluuduu ywj bsan mashin bol burch suraggui bolnoo gej bn lee

Avatar

Ченж 2012-03-26 124.158.111.6

Зайлуул даа хаанаас сонссийн бол доо, эсвэл зүүдээ бичсэн юм уу?

Avatar

1ООOзахиа с о м 2012-03-26 202.126.91.196

Манайх 1ООхувь оригналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО итгэлтэй байна! Манай хаяг Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг ороод сонирхоорой. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр3

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж