Нөөцийн махыг ирэх сарын 1-нээс худалдана

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг ирэх сарын 1-нээс худалдана

Хэнтий аймгийн хэмжээнд улсын төсвийн 50 сая төгрөгөөр 145 тонн мах нөөцөлжээ.

Дөрөвдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 10-ны хооронд "Ханбүргэдэй" ХХК-ийн супермаркет, Хэрлэн сумын хоёрдугаар багт байрлах "Дэвжих тамир" ХХК-ийн дэлгүүр, Хэрлэн сумын тавдугаар багийн "Хатан-Улз" ХХК-ийн дэлгүүрт хонины мах кг-ийг нь 5000, ямааны махыг 4600 төгрөгөөр борлуулахаар болж дээрх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулаад байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн төвийн хүнсний захуудад үхрийн мах кг нь 7300-8000, хонины мах 6500-7500, адуу, ямааны мах 5500-6500 төгрөгөөр худалдаалж байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж