Булган аймгийн төв хөдөөгийн нийт сум, албан байгууллага, ард иргэд газар хөдлөлтийн гамшгийн нөхцөлийн үйл ажиллагаанд сонор сэрэмжтэй, тухай цагийн байдалд авах арга хэмжээнд бэлтгэл сайтайгаа харуулж чаджээ. Товлосон цагт дуугарсан дуут дохиог дуугархад сум байгууллагын гамшгаас хамгаалах штабын удирдлага цагийн байдлын дараагийн үе шатны арга хэмжээнд шурхай шилжиж авран хамгаалах, техник, эмнэлгийн болон сахиулах зэрэг бүлэг албадын бүрэлдэхүнээ нэрээр нь дуудан үйл ажиллагааны чиглэл өгсөн байна. Аймгийн Онцгой комисс энэхүү сургууль дасгалын дүнг шуурхай хэлэлцээд, орон нутгийн хэмжээнд төв хөдөөгийн сум, байгуууллага, иргэд газар хөдлөлтийн гамшгийн нөхцөлийн үйл ажиллагаанд сонор сэрэмжтэй, цагийн байдалд авах арга хэмжээний бэлтгэлтэй байна гэж дүгнэжээ. Булган аймгийн хувьд Могод сум газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог гэнэ. Одоогоос 40 гаруй жилийн өмнө болсон газар хөдлөлтийн ул мөр буюу “сорви” одоо ч хэвээрээ байдаг. Энэхүү байдлыг үндэслэн аймгийн Онцгой байдлын газраас яг энэ үеэр тус суманд гамшгаас хамгаалах үзүүлэх сургуулийг эрүүл мэнд, хөдөө аж ахуй, барилга хот байгуулалт, газар хөдлөлтийг бүртгэх станц зэрэг газартай хамтран зохион байгуулсан байна
Б.Саран