
Yahoo компани ерөнхий захирал Скотт Томпсон компани цоо шинээр шинэчлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр олон тооны хүнийг цомхотгох ажээ. Энэ оны эхний байдлаар Yahoo-д 14 мянган гаруй хүн ажилладаг мөн гэрээгээр ажил гүйцэтгэдэг олон тооны ажилтантай юм. All Things Digital-ийн мэдээлсэнээр тус компани маркетинг, пиарын олон ажилтнаа голчлон халах гэнэ. 2012 оны нэгдүгээр сараас Кэрол Бартцын оронд компанийг толгойж буй Томпсон Boston Consulting Group-ийн зөвлөгөөний дагуу илүү ирээдүйтэй бүтээгдэхүүн гаргахад анхаарал хандуулах юм. Өдгөө тус компани 17.75 тэрбумаар үнэлэгдэж байгаа нь 2008 онд Microsoft-ийн санал болгосон үнээс даруй 2.5 дахин буурсан хэрэг бөгөөд Томпсон компанийн өнөөгийн үнэлгээг нэмэгдүүлэх даалгавартай юм.