Японд Монголыг сурталчлах арга хэмжээ болов

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Японд Монголыг сурталчлах арга хэмжээ болов

Японы Гадаад худалдаа, экспортыг дэмжих байгууллагын төв байранд “Монголд тавтай морил” үзэсгэлэнг зохион байгуулжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Японы ГХЯ-ны дэд сайд Ю.Накано, Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн дэд сайд К.Янагисава, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга И.Кога, Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар нарын хүмүүс оролцсон байна. Тэд  “Энэхүү үзэсгэлэн Монгол, Японы худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Үзэсгэлэнгийн танхимд Монголын арьс шир, ноолуураар хийсэн бүтээгдэхүүн, чацарганы тос, ундаа, арьсан дээр зурсан уран зураг, эсгийгээр хийсэн бараа бүтээгдэхүүний дээжээс танилцуулсан байна. 

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж