30 настай “Айзам” эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

30 настай “Айзам” эргэн ирлээ

Рок, попын ууган хамтлагуудын нэг“Айзам”-ынхан 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Ойдоо зориулан тэд өөрсдийн урын сан дахь хамгийн шилдэг дуунаас бүрдсэн тоглолт зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. “UB палас”-т энэ сарын 8 –нд болох уг тоглолтод хамтлагийн шинэ, хуучин бүх гишүүд оролцох бөгөөд 80-аад оны сүүлээр хит болж байсан олны сонсох дуртай дуунуудыг хуучин хэв маягаар нь дуулах аж. 2000 онд “Дурсамж”  нэртэй тоглолтоо хийж байсан уг хамтлаг тоглолтоос олсон орлогоо хамтлагийн гишүүн н.Ганболдын эмчилгээнд зориулах юм байна. Тэрээр цагтаа хамтлагийн уран бүтээлийн санд их хувь нэмэр оруулж явсан нэгэн бөгөөд эрүүл мэндийн байдал нь муу байгаа аж. Хандивын тоглолтод оролцож, хөгжмийн зохиолч  н.Ганболддоо сэтгэлийн дэм өгөхөөр “Айзам” хамтлагийн анхны гишүүдийн нэг, басс гитарчин Тамир Францаас ирсэн байна.
Сонирхуулахад, Монголын урлагийн ертөнцөд хамгийн анх клип хийлгэж байсан “Айзам” хамтлагийнхан Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн З.Алтай нарын бэлтгэн явуулдаг байсан “Цаг үе, залуучууд” нэвтрүүлгийн анхны зочид болж байжээ.

Н.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж