Уул уурхайн нэгдсэн лавлахтай болно

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Уул уурхайн нэгдсэн лавлахтай болно

Хэрэглэгчдийн төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээтэй гарын авлагын нэг болоод байгаа “МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН НЭГДСЭН ЛАВЛАХ-2013” номыг МУУҮА болон Монголын уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn хамтран дөрөв дэх жилдээ Монголын уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан эрхлэн гаргах гэж байна. Уг лавлах ном манай улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх компани, ханган нийлүүлэлтийн болон уул уурхайн салбарт үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын нэгдсэн мэдээллийг авах боломжийг бүрдүүлж гадаад, дотоодын уул уурхайн компани, Олон улсын хурал үзэсгэлэн болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, гадаад улсад суугаа Монголын Элчин сайдын яамдаар дамжуулан хөрөнгө оруулагч нарт үнэ төлбөргүй хүргэгддэгээрээ онцлог бөгөөд уул уурхайн салбарынхны ширээний ном болж чадсан юм. 

Анх “Монголын уул уурхайн нэгдсэн лавлах-2009” номыг 5000 хувь, 2010, 2011 онд тус бүр 10000 хувь хэвлэж, захиалгын дагуу үнэ төлбөргүйгээр салбарынханд хүргэж байсан. Анхны номны бүтцийг үзвэл 28 хувийг уул уурхайн компани, 19 хувийг ханган нийлүүлэлтийн компани, 24 хувийг уул уурхайн салбарт үйлчилгээ үзүүлэгч, 10 хувийг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, 19 хувийг уул уурхайн салбартай холбоотой бусад компани, байгууллагын мэдээлэл бүрдүүлж нийт 98 компани албан ёсоор сурталчилгаагаа байршуулсан. Харин “Монголын уул уурхайн нэгдсэн лавлах-2011” номны хувьд 33 хувийг уул уурхайн компани, 26 хувийг ханган нийлүүлэлтийн компани, 30 хувийг уул уурхайн салбарт үйлчилгээ үзүүлэгч компани, 7 хувийг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, 4 хувийг уул уурхайн салбартай холбоотой бусад компани, байгууллагын мэдээлэл бүрдүүлж нийт 275 компани албан ёсоор сурталчилгаагаа байршуулж байв.

2009 онд гаргасан номноос 2011 оны лавлах номны мэдээлэл бараг 2.8 дахин нэмэгдсэн нь уул уурхайн салбарт шинээр үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжийн тоо эрс нэмэгдсэн, тус лавлах номны хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж мэдээлэл, агуулга, хэлбэр нь жилээс жилд баяжиж байсныг гэрчилнэ. Мөн өмнөх лавлахуудад уул уурхайн салбарын хэтийн төлөв, уул уурхайн интернэт хөтөч, чухал шаардлагатай утасны дугаар зэрэг шаардлагатай бусад мэдээллүүдийг багтааж, мэдээлэл олж авах хайлтын хамгийн хялбар шийдлийг сонгож чадсан юм.

Монголын уул уурхайн салбарынханд болон гадаадын хөрөнгө оруулагч нарт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хамгийн хүртээмжтэй хүргэхийг хүсч буй та бүхнийг “МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН НЭГДСЭН ЛАВЛАХ -2013” номтой хамтарч ажиллахыг урьж байна. Лавлах номонд мэдээлэл, сурталчилгаа байршуулах, захиалга өгөх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг 70115590 утсаар холбогдож авахаас гадна www.mining.mn цахим хаягаар тус тус орж сонирхох бололцоотой юм байна.

Г. Батзориг

www.mongolianminigjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж