Миний найз залуу надаас долоон насаар дүү. Энэ үнэхээр сайхан шүү!

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Миний найз залуу надаас долоон насаар дүү. Энэ үнэхээр сайхан шүү!

Өнгөрсөн
жил нилээд жин нэмсэн Жанет Жексон кинонд тоглохын тулд 25 кг турж,
ихэд хичээсэн боловч уг кино амжилт олоогүй билээ. Жанетын инээмсэглэл
үнэхээр сайхан. Тэрбээр Hip Hop-ын титан /аварга/ ба продюссер Жермен
Дюпритэй хамтран амьдарч, үнэхээр жаргалтай байгаа. ”Би түүнтэй байхдаа
өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ илүү мэдэрдэг. Би түүнд хүү төрүүлж өгөхөд
бэлэн” гэж тэрбээр өөрөөсөө долоон насаар дүү амраг Жермен Дюпригийнхээ
тухай ярихдаа хэлжээ. Одоо Жанет Жексон 40 хүрч байгаа ч 20-той юм шиг
харагдаж байна


-Та найз залуудаа зориулж гэртээ стриптиз бүжиглэдэг үү?

-Хүсч
байвал гуй гэсэн зарчмыг би баримталдаг. Жишээ нь, миний тоглолтыг үзэж
байгаа хүмүүс намайг бүжиглээч гэж хүсдэг, тэгээд би бүжиглэдэг. Жермен
надаас бас ямар нэг юм хүсдэг тэгээд хүссэн юмаа авдаг.

-Мөхөөлдөс хүртэл үү? Таныг sexy гэдгийг чинь бид мэднэ ээ. Гэхдээ харагдаж байгаагаасаа гадна амьдрал дээр хэр их sexy вэ?
-Үнэн
үү? Тэгвэл би үргэлж ийм хэвээрээ байхыг хүсч байна. Эрчүүдийн
хандралтаас залхаж байна, даруухан баймаар байна ч гэх шиг юм ярьдаг
хүүхнүүд байдаг. Би бол тэдний тоонд орохгүй. Би байгаагаараа байгаа нь
л энэ. Жерменээс өмнө миний амьдралд над шиг “цангасан” хүн байгаагүй
байх аа. Урьд нь байсан хэд нь хурдан нурмайж, бас “Хонгор минь өнөөдөр
биш, миний толгой өвдөж байна” гэх зэргээр бувтнадаг байсан байх аа.

-Тийм ээ, энд ч аспирин тус болохгүй шүү.
-“Чи үүнийг өглөөнөөс хүснэ…” гэсэн үгтэй таны дуу байдаг байх аа.
– …Орой болтол!

– Үргэлж үү?
-Тийм ээ, үргэлж, хаана ч, хэзээ ч !

– Сая та нэг хэсэг нэлээн таргалсандаа бухимдаж байв уу?
-Жермен надад зөвшөөрөөгүй. Миний бүдүүн гүзээг үнсч, намайг ийм байсан ч хайртай гэсэн.

 -Аан мөн, За одоо анхаараарай, гоё асуулт. Сая таргалахад чинь хөх чинь бас махалж томорсон уу?
-Зальтай зэвүүн асуултад зальтай зэвүүн хариулт байдаг юм.

Та нар хөвгүүдээ! Бүдүүн, том том
аав нар болж хувирахад бөгснөөс чинь өөр юм томордоггүй биз. Хөх гэвэл
Жермен намайг Double D гэж дууддаг байсан шүү. /Хөхний даруулганы
хамгийн том размерыг D үсгээр нэрлэдэг./

Тэгэхдээ би дөрөв буюу хамгийн хэмжээний даруулга авдаггүй байсан. Гурван номерын даруулгыг л чихээд өмсчихдөг байсан.

-Аан тийм таны бие бялдар дажгүй сайхан харагдаж байна! Бид NIKE, ACG тухай биш, таны булчингийн тухай яримаар байна!
-Үнэнийг
хэлэхэд залуус аа! Би ямар ч байсан өөрийгөө бодибилдер болгох гэж
зүтгээгүй. Зүгээр хичээллээд л энэ, одоо бүгд л булчингаа үзүүлээч гэж
гуйгаад л. Клубт богино футболка өмсөөд очиход янз янзын охид ирээд
гэдсийг маань илж гарна даа. Та юу гэж бодож байна. Тэд жүжиглэж байгаа
гэж бодож байна уу?

-Тэд ч жүжиглэж байгаа байх. Харин хөвгүүд ч заримдаа бас л илнэ биз.
-Тэр ч энүүхэнд. Заримдаа өгзөгнөөс базна гээч, тэд зүгээр нэг илэхгүй бүр шигтгэж байгаад базна шүү!

-Хумсаа шигтгэдэг гэж үү, эсвэл шүд үү? Тэгээд чамд таалагддаг уу?
-Миний оройн төлөвлөгөөнөөс шалтгаална!

-Төлөвлөгөө гэснээс, унтлагын өрөөнд чинь ямар ая эгшиглэдэг вэ?
-Сэтгэл
санаа ямар байхаас шалтгаална. Гэрийн намуун секст бол R. Kelly. Хэрэв
арай галзуу тал руугаа бол Nhne Inch Nails. Өдөр болгон Nhne Inch Nails
тавиад байвал дэмий, бөөн хөх няц, цус, шарх болно.

-Өө чи моногам франц эртэй байх нь ээ?
-Хөөе намайг доромжлохгүй байвал яасан юм бэ?

-Би зүгээр л чамайг найз залуудаа үнэнч үү гэж асуусан юм аа?
-Аан та нар энэ новшийн талаар хэлж байсан юм уу?…
Тийм
ээ, Тэгэхдээ би ингэж бодож байна л даа Хэрвээ чи өөр юм хүсээд, харин
чиний найз үүнийг ойлгож байвал тийм байж болно. Нэг хүнтэй байна гэхэд
ер нь тухгүй байдаг шүү.

-Тэгвэл урт удаан, тэнхэл барсан аялан тоглолтын үеэр чи…?
-Би
хамгаалагчдаа аваад найз охидуудтайгаа секс шоп ордог. Миний зарим
найзууд надаас асуудаг л даа. “Секс шопд хамгаалагчдын хажууд эвгүй
санагддаггүй юм уу?” гэж. Хамгаалагчид бас л секс хийдэг байлгүй дээ!
Зав чөлөөгөөрөө байнга хийдэг байх. Бид бол ямар ч байсан баахан
тоглоом аваад дараа нь унтлагын өрөөгөө сайтар түгжээд хөгжилдөнө дөө.

-Чихмэл ягаан заантай охидын хөгжилдөөн гэж үү?
-За
тийм ээ. Ер нь тэгж хэлж болно! /инээв/ бэржрүүтэй заанууд! Миний найз
охидод энэ л аврал болж байна гэдэг, өөр яах юм холын замд урт
хугацаагаар явж байхад?!

– Жанет! Одоо та 40 хүрлээ, 20-той охидын мэддэггүй сексийг мэднэ биз дээ?
-Нас
бол миний хувьд зөвхөн тоо. Би өөрийгөө өсвөр насныхаараа үлдсэн гэж
боддог. Өсвөр насны хүүхэд байхдаа би 40 хүрвэл амьдрал дуусна гэж
боддог байсан. Харин одоо 40 гэдэг бол эмэгтэй хүний сексийн цэцэглэж
буй нас гэдгийг мэдэрч байна. Мөн өөрөөсөө дүү найз залуутай байна
гэдэг үнэхээр сайхан, залуу хүн арай л дадамгай байдаг юм аа! Тийм ээ
надад одоо маш их сексийн туршлага байна. Энэ нь илт мэдрэгдэж байна.

– Энгийн нүдээр харахад тийм байна. Амьдралын гашуун үнэнээ хуваалцсан Жанет танд баярлалаа!

Ш.Мягмарсамбуу /2008.1 сарын 11/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж