Өнгөрөгч баасан гаригт шинээр баригдаж буй барилгын дээрээс ислэг хавтан нурж унаснаас болж хүний гар хугарсан хэрэг гарчээ. Сүхбаатар дүүргийн XI хороонд шинээр барьж байгаа 150 айлын хоёр сууцны барилгад эл хэрэг гарсан байна. Барилгын ажилтан У-г осол гарснаас хойш нэг цагийн дараа уг барилгын гүйцэтгэгч компанийн инжинер эмнэлэгт хүргэсэн байна. Иргэдийн ярьж буйгаар тус барилгын ажлыг гүйцэтгэгч компани хөдөлмөрийн хамгааллын зааварчилгаа, аюулгүй байдлыг хангаагүйгээс осол гарсан бололтой.
О.Сэргэлэн