
Дурлалын тухай өгүүлэх тус киноны найруулагчаар жүжигчин Аси ажиллаж, харин Б.Амарсайхан, н.Навчаа нар гол дүрийг нь амилуулсан ч тухайн үедээ хол “яваагүй” гэнэ. Энэ тухай жүжигчид өчигдөр “MN-25 дугаар суваг” телевизийн “Их хотын үдэш” нэвтрүүлэгт оролцохдоо хуучилсан юм. Санамсаргүйгээр сөхөгдсөн энэ бүтээлээсээ жүжигчин Б.Амарсайхан ихэд ичиж, олны хүртээл болгох хэрэггүй гэсэн бол жүжигчин н.Навчаа нь харин ч бүр цаашлуулан “Тухайн үед кино театрууд байгаагүй учраас яваагүй юм. Одоо хэрвээ гаргавал ашиг орлогоороо тэргүүлж мэднэ” хэмээн өмөөрнө лээ.
Г.Дарь