
Ингэхдээ Улаанбаатар хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг танилцуулж, үүнд хотын төлөвлөлтийн тухайд буюу эхний ээлжинд алслагдмал дүүргүүдийг эрчимтэй хөгжүүлэх болон хүн амын нягтаршлыг тэнцвэржүүлэх ажлын хүрээнд Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нийслэлийн дагуул хот болгох ажлыг эрчимжүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээг төрөлжүүлэхийг зорьж байгаа гэлээ. Түүнчлэн 2020 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг 2030 болгон өргөжүүлж, 2030 он гэхэд тус дүүргүүдийн хүн амыг одоогийн байгаа төвшнөөс 4,15 дахин, хотын захын хороод, хот, тосгодын хүн амыг өнөөгийн төвшнөөс 30,5 дахин нэмэгдүүлэхээр тусгажээ. Хүн ам нэмэгдсэнээр цаашид тулгарах асуудал болох хүн амын нягтаршлыг дээрх хөгжих бололцоотой алслагдмал дүүргүүдэд болон стратегийн томоохон орд газрууд, аж үйлдвэрийн цогцолборуудын хөгжлийг дагасан шилжилт, сууршилтаар зохицуулах боломжтой гэж үзэж байгаа юм байна.