Испанид охидыг худалддаг бүлэглэлийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.25-нд нийтлэгдсэн

Испанид охидыг худалддаг бүлэглэлийг илрүүлжээ

Испанийн цагдаа нар насанд хүрээгүй охидыг хүчээр биеийг нь үнэлүүлдэг хоёр бүлэглэлийг илрүүлж, 19 настай охиныг аварчээ. Гэмт этгээдүүд охиныг зугатах гэж оролдоход нь гар дээр нь барааны чанарын тэмдэг шиг шивээс хийсэн байжээ. Гэмт хэргийн бүлэглэлийнхний дунд ийм шивээс нь бусдын өмч гэсэн утга илэрхийлдэг байна. Түүнээс гадна уг шивээсний шугамны тоо эзэмшигчийн эрх мэдэл, хөрөнгө чинээг илтгэдэг болохыг мөрдөгчид олж тогтоожээ. Охиныг зугатах гэж оролдсоны дараа үс, хөмсгийг нь хуссан байжээ. Охидыг хулгайлж, хүчээр биеийг нь үнэлүүлдэг этгээдүүд тэднийг зодож, ташуурдан тамладаг байсан гэнэ. Мадридын цагдаа нарын илрүүлсэн хоёр бүлэглэлийн толгойлогчид нь Румынь гаралтай ах, дүүс байсан бөгөөд цагдаа нар гэмт этгээдүүдээс хууль бус галт зэвсэг, хутга, алтан эдлэл, автомашин болон 185,696 еврог хураажээ. Мөрдөгчид гэмт этгээдүүд насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татаж, хүчээр биеийг нь үнэлүүлэн, тэднийг хорьсон газрыг давхар бүрээр нь эзэмшдэг байсныг тогтоогоод байгаа юм. Хохирогчдын мэдүүлснээр гэмт этгээдүүд тэднийг “бараа”, “ачаа”, “унаа” хэмээн нэрлэдэг байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж