Ухаалаг гар утсанд хурууны хээгээр эзнээ таних технологи нэвтрүүлсэн “Sony” корпораци патентын эрхээ баталгаажуулжээ. Эзнээ мөн эсэхийг тогтоох уг технологиор гар утасны дэлгэцийг “гэрэл дамжуулах”-аар болгосон аж. Гар утасны эзэн хурууныхаа хээг оруулж, утсаа нээх бөгөөд хурууны хээ өөр бол дэлгэцийн мэдрэгч ажиллахгүй. “Sony” корпораци шинэ технологийнхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Гэвч энэ нь хурууны хээгээр түгжигддэг анхны гар утас биш юм. Өнгөрсөн жил “Motorola Mobility” ар талдаа биометр сканнертай хуруу хээ танигч “Atrix” загварын гар утсыг худалдаанд гаргаж байсан юм байна. Харин “Sony” корпорацийн шинэ технологи мэдрэгчтэй дэлгэцээр хурууны хээг таних боломжтой болж байгаа аж.
Н.Энх