“Киви”-гийнхэн гэнэтийн бэлэг барив

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

“Киви”-гийнхэн гэнэтийн бэлэг барив

“Киви” хамтлагийн энэ сарын 8, 9-нд хөдөө орон нутаг аялан тоглолтоо хийхээр замд гарсан. “Чамд амжилт хүсье” тоглолтоо хөдөө орон нутгийн үзэгчдэдээ толилуулахаар явж буй хамтлагийн бүсгүйчүүд саяхан ая зохиогч Долгионд гэнэтийн бэлэг барьжээ. “Киви” хамтлагийнхан ая зохиогч Долгионы төрсөн өдрөөр хотод байхгүй учир урьдчилан баярлуулсан байна. Тэд дөрөвдүгээр сарын 30-нд UBS телевиз дээр ирж “Universe Best Songs-2010” фестивалийн дөрөвдүгээр шатны шалгаруулалтын дундуур гэнэт тайзнаа гарч ирэн Долгионы зохиосон дууг нь дуулж, баглаа цэцэгсийг амтат бялууны хамт бэлэглэжээ. Долгионы хувьд “Киви” хамтлагийнхан өөрийнх нь зохиосон дууг сайхан дуулсанд баярлан охидуудаараа бахархаж явдагаа хэлжээ. Долгионы төрсөн өдөр энэ сарын 8-нд болох бөгөөд “Киви” хамтлагийнхан энэ өдөр хөдөө орон нутагт аялан тоглолттой байх юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж