Төрийн нууц задалсан гэх үндэслэлээр асуулт тавив

Хуучирсан мэдээ: 2012.03.25-нд нийтлэгдсэн

Төрийн нууц задалсан гэх үндэслэлээр асуулт тавив

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг улсын нууц задруулсан гэх үндэслэлээр Ерөнхий сайдад хандан асуулт тавьжээ. Энэхүү асуултад “Сайд Ж.Энхбаярыг огцруулахтай холбоотой асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх үед мэргэн буучидтай холбоотой мэдээллийг тэрбээр тараасан байна. Уг нь бол улсын нууцад хамаарах асуудал тул нууц гэсэн тэмдэглэгээ хийх ёстой байсан. Гэтэл энэхүү мэдээлэл нь бүлгийн гишүүдэд тараад зогсохгүй өдөр тутмын сонинд бүрэн эхээрээ нийтлэгдсэн. Тиймээс мэргэн буучидтай холбогдох мэдээлэл нь Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай Монгол Улсын хуулиар тогтоосон жагсаалтын 6, 21, 22, 25 зэрэг дугаарт заасан заалтуудыг хамаарч байна” хэмээгээд сайд Ж.Энхбаярт зохих арга хэмжээг авч, хариулт ирүүлнэ үү гэсэн байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж