Моцартын багадаа зохиосон ноот олджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.25-нд нийтлэгдсэн

Моцартын багадаа зохиосон ноот олджээ

Агуу хөгжмийн зохиолч Моцартын төгөлдөр хуурт зориулсан нэгэн ноотыг саяхан Австриас олжээ.  Нэр нь тодорхойгүй уг хөгжмийн ноотыг суут хөгжмийн зохиолчийн 10 орчим настайдаа зохиосон бүтээл гэж судлаачид үзэж байна. Ноотын дээд талд бичсэн бичлэгээр нь 1767 юмуу 1768 онд туурвисан гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа аж.

Аллегро Молто хэмээх тэмдэглэгээ нь судлаачдыг Моцартын бүтээл гэдэгт бат итгэхэд хүргэжээ. Энэ тэмдэглэгээ нь Дел Синьоре Жованни Вольфганг Моцарт гэсэн үг аж. Ноотыг Моцарт эсвэл түүний аав бичсэнийг одоогоор нотлоогүй ч Зальцбург дэх Моцартын сан суут хөгжмийн зохиолчийнх гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Хөгжим судлаач Хильдегард Херманн Шнайдерын үзэж буйгаар Моцартын аав Леопольд Моцарт түүний нэрийг ингэж бичдэг байсан аж. Төгөлдөр хуурт зориулсан уг ноотыг тоглосон төгөлдөр хуурч “Энэ бол зүгээр нэг хүний зохиосон ноот биш. Үүнд суут хөгжмийн зохиолчийн гар хүрсэн нь илт байна” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж