Ширээний теннисний багийн ДАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.25-нд нийтлэгдсэн

Ширээний теннисний багийн ДАШТ эхэллээ

Ширээний теннисний багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Герман улсын Дортмунд хотноо өнөөдөр (03.25) эхэлж байна. Монголын тамирчид тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бөгөөд шигшээ багийн даргаар Монголын ширээний теннисний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа, багийн ахлах дасгалжуулагчаар А.Мэндбаяр (МШТХ-ын тэргүүлэгч гишүүн), ахлах дасгалжуулагчаар С.Галбадрах, туслах дасгалжуулагчаар Б.Цэрэнтогтох нар ажиллаж байна.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  1. ОУХМ Б.Батхишиг (МБАТ XIII их наадмын хүрэл медальт, Улсын зургаан удаагийн аварга)
  2. Спортын мастер Б.Эрдэнэсувд (МБАТ XIII их наадмын аварга) 
  3. Спортын дэд мастер А.Анх-Эрдэнэ (МБАТ XIII их наамдын мөнгөн медальт)
  4. Спортын дэд мастер Б.Энхжин

Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

  1. ОУХМ Л. Алтантулга (МБАТ XIII их наадмын хүрэл медальт, Улсын дөрвөн удаагийн аварга)
  2. Спортын мастер Б.Лхагвасүрэн (2004 оны Монгол Улсын аварга)
  3. Спортын дэд мастер Б.Баатарсүрэн 
  4. Спортын дэд мастер Б.Билэгт 
  5. Спортын дэд мастер А.Батдэлгэр

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр (03.25)  манай эмэгтэй багийнхан Мексик, Ираны багтай тоглох бол эрчүүд маргааш (03.26) эхний тулаанаа хийх юм байна.

Сануулахад, Монголын ширээний теннисний шигшээ багийн эмэгтэй тамирчид 2010 онд Москва хотод болсон багийн ДАШТ-ний Д хэсэгт 15 багаас хоёрдугаар байрт орсноор энэ оны ДАШТ-нд ангилал ахин, С хэсэгт орсон байгаа бол эрэгтэй багийн тухайд өмнөхийн адил Д хэсэгт өрсөлдөж байна. Ширээний теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд дөрөвдүгээр сарын 1-нд тодорно.

Багийн тоглолтын хуваарийг танилцуулья.

Эмэгтэй баг. Групп С: Канад, Мексик, Ирланд, Иран, Армен, Монгол


Гуравдугаар сарын 25

–    Монгол – Мексик (1:3)
–    Монгол – Иран (0:3)

Гуравдугаар сарын 26

–    Монгол –Армен

Гуравдугаар сарын 27

–    Монгол – Ирланд

Гуравдугаар сарын 28

–    Монгол – Канад


Эрэгтэй баг: Групп S: Киргызстан, Монгол, Тринидад ба Тобаго, Либери, Куракао, Фарайн арлууд

Гуравдугаар сарын 26

–    Монгол – Фарайн арлууд (3:0)
–    Монгол – Тринидад ба Тобаго

Гуравдугаар сарын 27

–    Монгол – Либери
–    Монгол – Киргызстан 

Гуравдугаар сарын 28

–    Монгол – Куракао

Тэмцээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж