Загварын ертөнцийн хар сувд, супер загвар өмсөгч Наоми Кемпбелл Оросын тэрбумтан болох найз залуу Владимир Дорониноос салжээ. Бүсгүйн нэгэн найзын хэлснээр тэд удахгүй гэрлэх гэж байсан ч тэрбумтны хуучин эхнэрийн хутгуураас болж хоёр тийш болжээ. Владимир Доронин хуучин эхнэр Екатеринагаас арваад жилийн өмнө салсан боловч орос бүсгүй түүнийг одоо ч өөрийн авааль нөхөр хэмээн ярьдаг аж. Тэрбээр “Влад бид хоёр 24 жилийн өмнө гэрлэсэн. Бид одоо ч эхнэр нөхөр хоёр. Наоми хүний нөхрийг булааж авна гэж өөрийгөө хуурч байна” хэмээн ярьжээ. Наоми Кемпбелл Оросын тэрбумтантай 2008 оны Каннын кино наадмын үеэр танилцсанаас хойш түүний үл хөдлөх хөрөнгийн компанийн нүүр царай болсон юм.
Н.Энх