“Эх орондоо ирэгсдийг дэмжих төв”-өөс зохион байгуулж буй БНСУ-д ажиллаж, амьдарч байсан иргэдийн тав дахь удаагийн уулзалт ирэх мягмар гаригт буюу гуравдугаар сарын 27-нд “Halla” ресторанд болох ажээ. Энэ жилийн уулзалтад БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь суурин төлөөлөгч Юү Мён Сү оролцох аж. Уулзалтын үеэр БНСУ-д ажиллахыг хүссэн иргэдээс авах тусгай шалгалт өгөх хүсэлтэй иргэдийн бүртгэл явуулахын зэрэгцээ монголдоо ирээд ажиллаж буй залуусын санал бодлыг сонсох юм байна.
Оролцох хүсэлтэй иргэдийг гуравдугаар сарын 26-ны дотор бүртгэх бөгөөд www.monkor.net хаягаар холбоо тогтоож болох аж.
Ч.БОЛОР