
Тэр дөрвөн хүүхэд нь Namibia улсад төрсөн охин Ponijao , Токиод төрсөн охин Mari, Сан Францискод төрсөн охин Hattie, эднийхээ дунд ганц эрэгтэй нь болох Монголд төрсөн Баяржаргал хэмээх хүү юм.
Тэс ондоо дөрвөн орчинд амьдрах эдгээр хүүхдүүдээр дамжуулан улс орнуудын хөгжлийн төвшин, амьдрах орчин зэргийн ялгааг харуулснаас гадна хүүхэд гэдэг хаа нь ямар ч газар төрсөн бай бүгд л адилхан гэдгийг харуулахыг зорьсон байна.
Гэсэн ч кино Калифорнийн хуулийг зөрчсөн байж болох нь. Нялх хүүхдүүд од болж, олны танил болохоосоо өмнө эмчээс бичиг авж, хуулиар зөвшөөрөгдсөн байх ёстой байдаг бөгөөд хүүхдүүд камерын өмнө ердөө 20 минут л байх эрхтэй гэсэн хуулийн заалттай холбоотой аж. Тэдний хажууд заавал сувилагч, студийн багш хамт байх хийгээд тэдний төлбөрийг мөн продьюсерууд төлөх ёстой байдаг байна. Түүнээс гадна хүүхдүүд 15 нас хүрсэн байх ёстой.
Гэсэн ч "Babies" киног бүтээгч энэ бүх асуудалд санаа зовох хэрэг байхгүйг өнгөрсөн Баасан гаригт мэдэгджээ. Түүнчлэн тэдний зураг авалт хүүхдүүдийг эхийн хэвлийд байхаас нь эхэлж, тэдний эргэн тойрныг ялган харуулсан болохыг продьюсер Amandine Billot хэлжээ. Гэсэн ч киноны гол дүрийн нэг хүүхэд нь Калифорнийх учир Калифорнын хуулийг зөрчсөн болж байгаа юм байна.
Хууль маш тодорхой заагдсан- Энэ нь Калифорнийн бүх кино бүтээгч компаниудад, баримтат бичлэгүүдэд хамаатай гэж ChildrenInFilm.com -н үүсгэн байгуулагч Toni Casala хэлсэн байна.
Юутай ч маш энгийн "Babies" нэртэй энэхүү кино нь 4 өөр ертөнцийн 4 өөр хүүхдүүдийн төрөхөөс эхлээд алхах хүртэлх бүх үйл явцыг нь харуулжээ. Namibia-н Ponijao охин, Монголын Баяржаргал хүү, Tokyo-н Mari охин, San Francisco-н Hattie охины тухай өгүүлэх гэнэ.
“Бид эцэг эхийн хайр энэрэл, хүүхдүүдийн өсөх үйл явцыг харуулахыг хичээсэн. Киноны утга агуулга маш их зүйлийг өгүүлж хүүхдүүд сайн, эрүүл зөв өсөж том болоход юу хамгийн чухал болохыг харуулсан юм” хэмээн найруулагч Thomas Balmes хэлсэн байна.
Найруулагч зураг авалтыг өөрийн хөл дээр зогсож аваад зогсохгүй ихэнхдээ зөвхөн байгалийн гэрэлд зураг авалтуудыг хийсэн байна.
Өмгөөлөгч David Gurley "Babies" киноны нэрийг цохож дурдаагүй ч тухайн мужийн хууль жижиг том ч бай бүх продакшнуудад хамаатай болохыг бататган хэлсэн гэнэ.
Тэднийг хууль зөрчсөн болохыг эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд киноны нээлтийн дараа ч киноны гарах эрхийг хаах, цаашид тухайн продакшны ажиллах эрхийг хураах магадлалтайгаас гадна мөнгөн төлбөр төлж магадгүй гэлээ.
Харин "Babies" киноны дистрибьютер Focus Features-н захирал James Schamus киног ямар нэг хууль зөрчөөгүй гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна.
Billot, Balmes нарын хувьд кинонд тоглосон хүүхдүүд яг үнэндээ ажилтан гэсэн гэрээ хийгээгүй учир киноны үйл явц хууль зөрчөөгүй хэмээн үзэж байгаа аж.
“Калифорнийн хүүхдийн хөдөлмөрийн хууль зөвхөн албан ёсны ажилтанд л хамаатай. Гэтэл Hattie бидэнд ажиллаагүй” гэж Billot тайлбарлаж байгаа юм байна.
Hattie н аав эхлээд өөрөө зураг авалтанд орох хүсэлт гаргаж, зарим нэг зургуудыг өөрөө авсан юм байна. ""Babies"" киноны зорилго ердөө Hattie-н хэрхэн өдөр тутам өөрөө юманд суралцаж, орчин тойрондоо саад болохгүйгээр өсөн торниж байгааг харуулах байсан хэмээн Billot хэлжээ.
Энэ кино тавдугаар сарын 7-нд нээлтээ хийх аж.
Н.Наран