
УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр өнөөдрийн байдлаар 15 гишүүн тойрогтоо ажиллаж байна. Тодруулбал, Х.Баделхан, А.Тлейхан, Х.Жекей нар Баян-Өлгий аймагт, Ж.Батсуурь, Я.Батсуурь нар Дорноговьд, Д.Балдан-Очир, Д.Оюунхорол нар Завханд, С.Ламбаа, Р.Гончигдорж нар Архангай аймагт ажиллаж буй юм. Мөн Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан нар Өмнөговьд, Э.Мөнх-Очир Булганд, Д.Одбаяр Дорнодод, Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт тус тус ажиллаж байна. Тэдний олонхи нь ирэх сарыг гаргаж байж, буюу хаврын чуулган эхлэхийн өмнө Улаанбаатар хотод хүрэлцэн ирэхээр томилолт аван оджээ. Мөн долоон гишүүн гадаад орнуудыг зорьсноос УИХ-ын гишүүн Д.Арвин Германд ажиллаж байгаа аж. Тэрбээр энэ сарын 28-нд Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ, бусад гишүүд болох Ц.Сэдванчиг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Батхүү, М.Энхболд, Х.Наранхүү нарын хувьд гадаад дахь томилолт нь өнөөдрөөр дуусгавар болж байгаа аж. Нэг гишүүн эрүүл мэндийн шалтгаанаар өвчтэй байна, харин бусад нь нийслэлд ажиллаж буй юм.
Г.Дарь
Зочин 2012-03-25 182.160.27.109
энэ 76 одоо болио. ичмээр юм аа.
Зочин 2012-03-25 202.126.91.58
WWW HAMUGMONGOL MN ХАМГИЙН ҮНЭНИЙГ ТА УНШААРАЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ САЙТ
Зочин 2012-03-25 202.126.91.58
WWW HAMUGMONGOL MN ХАМГИЙН ҮНЭНИЙГ ТА УНШААРАЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ САЙТ
Зочин 2012-03-25 183.81.169.2
4 жил идэж уухаас өөрийг мэдэхгүй дүлий дөмбө суучихаад сонгууль дөхөхөөр л хайрт ард түмэн ядарсан зүдэрсэн сонгогчид гээд л халамж анхаарал тавиад л …
Зочин 2012-03-25 119.40.101.39
ene gishuud oroitson boroo gj