Вин Дизель алтан трейлерт тухалдаг

Хуучирсан мэдээ: 2012.03.25-нд нийтлэгдсэн

Вин Дизель алтан трейлерт тухалдаг

“The Fast and the Furious” киноны од жүжигчин Вин Дизель одоо ч машинаар тоглох дуртай гэнэ. Гэвч хөвгүүдээс ялгаатай жүжигчин эр үнэтэй, тансаг машинаар “тоглодог” аж.  Түүний сонголт 1.1 сая ам.долларын үнэтэй алтан трейлер /аяллын машин/ гэнэ. Вин Дизелийн дуртай хоёр давхар, 335 м/кв тансаг трейлерт шалнаас тааз хүртэл гантигаар өнгөлсөн гал тогоо, 70,000 ам.долларын үнэтэй 3D дэлгэц гээд байхгүй юм байхгүй аж. Трейлерт медиа лаунжаас авахуулаад оффис өрөө, хүүхдүүдийн тоглоомын өрөө хүртэл бий гэнэ. Киноны зураг авалтын үеэр авч явдаг дугуйтай  гэртээ жүжигчин жинхэнэ тав тухыг мэдэрдэг гэнэ лээ. Жүжигчин Вин Дизель одоо “The Chronicles of Riddick: Dead Man Stalking” кинонд тоглож байгаа юм. Вин Дизелиээс гадна Уилл Смит, Шарон Стоун, Мэрай Кери нарт аяллын тансаг трейлер байдаг юм билээ.


Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж