“Хасу” лигийн эхний тойргийн дүн

Хуучирсан мэдээ: 2012.03.25-нд нийтлэгдсэн

“Хасу” лигийн эхний тойргийн дүн

Үндэсний бөхийн “Хасу” лигийн барилдаан өчигдөр нээлтээ хийж, эхний тойргийн барилдаанууд боллоо. “Хасу” лигт 21 аймгийг төлөөлсөн бөхчүүд болон Өвөрмонголын бөхчүүдийн нийт 22 баг өрсөлдөж байгаа ба тойргоор барилдан, аваргаа тодруулах болно. Гурван сарын хугацаанд үргэлжлэх үндэсний бөхийн лигийн барилдаанд түрүүлсэн баг 100 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх бөгөөд барилдаан амралтын өдөр бүр “Аса” циркт 15.00 цагаас болж байх юм.

“Хасу” лигийн эхний тойргийн барилдааны дүн:

Хэнтий – Өвөр Монгол 4:1

Говьсүмбэр – Ховд 4:1

Дорноговь – Увс 4:3

Булган – Сүхбаатар 4:2

Улаанбаатар – Завхан 0:4

Хөвсгөл – Төв 4:3

Орхон – Дархан Уул 4:1

Өмнөговь – Дорнод 3:4

Баян Өлгий – Сэлэнгэ 0:4

Баянхонгор
– Говь Алтай 4:3

Өвөрхангай – Архангай 4:3

Ж.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж