БЗД-ийнхэн хогондоо даруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.25-нд нийтлэгдсэн

БЗД-ийнхэн хогондоо даруулжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хороод хогондоо даруулжээ. Хашааных нь хог дийлдэхээ байсан тул гудамжиндаа гаргаж асгаж байгаа аж. Шинэ он гарсан даруйд ганц удаа хог ачаад өнөөг хүртэл Тохижилт үйлчилгээний компанийнхан бараагаа харуулаагүй гэнэ. Цагаан сараар хог ачих байлгүйдээ гэж харсан ч ирээгүй, арга барагдаад гурван сар гарахлаар эрх биш хог ачих биз гэж харсан нь ч талаар өнгөрч, өнөөдрийг хүртэл хогондоо даруулсан хэвээр байгаа аж. Үүнийг иргэд хороо болон Тохижилт үйлчилгээний компанийнхны ажлын уялдаа холбоо байхгүй болсонтой холбоотой гэж тайлбарлаж буй юм. Нөгөөтэйгүүр, хогны мөнгийг хорооныхон цуглуулж авдаггүй болсноос өөрсдийн ажил гэж үзэхээ байсан. Тиймээс хорооны эрх мэдэлтнүүд иргэд нь хогондоо даруулж байна уу, үгүй юу хамаагүй болсон гэж үзэж байна. Цаашид дүүргийн Хот тохижилт компанийнхан хогоо ачихгүй цаг алдсаар байвал дан ганцаараа дийлэхгүйд хүрч, бусад дүүргийн Хот тохижилтын компанийнхны хүчийг дайчлахад хүрч болзошгүй болохыг ч иргэд анхааруулж байна. Тиймээс хавар болж, газар гэсэн цасан дороос хог цухуйж байгаа энэ өдрүүдэд Баянзүрх дүүргийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээг зарлахгүй бол нийслэлийн есөн дүүргээс хамгийн их хогондоо даруулсан дүүргээр тодорч мэдэхээр болжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж