Хаягийн зөрчил арилгах ажил эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.25-нд нийтлэгдсэн

Хаягийн зөрчил арилгах ажил эхэлжээ

Ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулийг автомат системээр явуулахтай холбоотойгоор иргэний үнэмлэхийг сольж чиптэй болгохоор холбогдох газрууд ажилдаа ороод байгаа билээ. Гэхдээ Улаанбаатар хотын хэмжээнд хаягийн зөрчилтэй 40000-50000 иргэн байгаа тухай мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгч байсан. Тэгвэл сонгуулиас урьтаж тэр тусмаа чиптэй үнэмлэх олгохоос урьтаж хаягийн зөрчлийг арилгахаар болж, ажлууд эхэлсэн байна. Өчигдрийн байдлаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны иргэд хаягийн зөрчлөө арилгуулахаар хороон дээрээ иргэний үнэмлэхээ авч очин, үнэн зөв бүртгэл хийлгүүлж, шинэ цахим үнэмлэх авах боломжийг урьдчилан хангаж эхэлсэн юм. Гэхдээ нэг хүндрэл гарсан нь ням гаригт ч хаягийн зөрчил арилгах ажил хороон дээр үргэлжилнэ гэсэн ч, өнөөдрийн 10.00 цагийн байдлаар тус газарт холбогдох газруудаас нэг ч хүн ирээгүйгээс иргэд цоожтой хаалга мөргөн олноороо гэр рүүгээ буцахаас аргагүйд хүрч байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж