Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.03.25-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүнээс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Халх голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар 8-12 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд
4-9 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй.Цас орохгүй.Салхи баруунаас секундэд 4-9 метр.Шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж