ГХ-ны сайд Албанийн Элчин сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.03.24-нд нийтлэгдсэн

ГХ-ны сайд Албанийн Элчин сайдтай уулзав

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Албанийн Элчин сайд Кужтим Шани /Kujtim Xhani/-г Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч, уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. 

Сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Албани Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар тохоон томилогдон, итгэмжлэх жуух бичгээ барьсанд нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүсэв. Талууд Монгол-Албанийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх, төрөл бүрийн түвшинд төлөөлөгчид харилцан солилцох, яам, тусгай газруудын хооронд ажлын хэлхээ холбоо тогтоох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал нэгтэй байв. Элчин сайд Монгол-Албанийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулан ажиллахаа илэрхийлэв. Сайд Г.Занданшатар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг хоёр тал хамтран эрэлхийлэхийн чухлыг тэмдэглэж,  ноён Элчин сайд албан үүргээ гүйцэтгэх хугацаанд Монгол, Албанийн харилцаа, хамтын ажиллагаа боломжтой бүхий л салбарт өргөжин хөгжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж