Иракийн шоронгоос 19 террорист оргожээ

Хуучирсан мэдээ: 2012.03.24-нд нийтлэгдсэн

Иракийн шоронгоос 19 террорист оргожээ

Иракийн Киркуке хотын түр саатуулах шоронгоос 19 сэжигтэн өчигдөр өглөө оргосон талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв. Сэжигтнүүдийн ихэнх нь террорист ажиллагаанд сэжиглэгдэн, мөрдөн байцаалт өгч байсан гэж хотын засаг захиргаанаас мэдэгдсэн байна. Сэжигтнүүд ариун цэврийн өрөөний агааржуулагчийг  эвдлэн, агааржуулах хоолойгоор гадагш гарсан аж. Одоо Киркуке хотод сэжигтнүүдийг хайж байгаа бөгөөд харуул хамгаалалтыг чангатгажээ. Цагдаа нар бүх машиныг болон сэжигтэй санагдсан хүмүүсийг шалгаж байгаа гэж хотын удирдлагууд мэдэгдлээ.

Киркуке нь Иракийн хойд хэсэгт байдаг харьцангуй тайван хот хэдий ч террорист халдлага гарсаар байгаа юм.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж